IMG_3136 IMG_3149 IMG_3156 IMG_3159 IMG_3176 IMG_3177 IMG_3181 IMG_3187

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч та нартаа 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг  Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хамт олноос хүргэе.

БСШУЯ-аас 2016-2017 оны хичээлийн жилийг Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго тавин хичээллэх гэж байгаа энэ жил /урьдчилсан мэдээгээр/ Даланзадгад сумын хэмжээнд 4 сургуульд 5511 хүүхэд суралцахаар эрдмийн баяраа хийж байгаа бөгөөд Даланзадгад  сумын хэмжээнд шинээр 1дүгээр ангид  нийт 604 хүүхэд Ардын сургуулийн алтан босгыг алхан орж байна.

Мөн Даланзадгад сумын хэмжээнд 10 цэцэрлэгт нийт 2460 хүүхэд бүртгэгдэн хичээлийн жилийн нээлтээ хийж байна

Өмнөговь аймаг маань сүүлийн 4 жилд боловсролын салбартаа 23,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид ч багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачуудынхаа сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд их зүйлийг хийж ажиллах болно.

Нийт багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд даа ажлын болон сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье.