IMG_4601 IMG_4625 IMG_4642 IMG_4657 IMG_4671 IMG_4674

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” Даланзадгад сумын ЗДТГ, Захирагчийн Ажлын Алба, Монгол банк, 25-р цэцэрлэгийн хамт олон шинэ суурьшлын бүсэд хавар тарьсан 700 ширхэг модыг арчилж, цэнэг усалгаа болон нөхөн тарилт хийлээ. Мөн ЗДТГ, Захирагчийн Ажлын Албаны хамт олон орчны тохижилтоо сайжруулах зорилгоор 150 хайлаас шинээр нэмж тарьлаа. 2016.10.08