ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо : 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Даланзадгад сумын 2, 4, 11 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ 2017/03

 

         Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад сумын 2, 4, 11 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мах, хуурай хэрэглэл, хүнсний ногоо, жимс, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн –ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн сан банкны Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 100111655408 дансанд 30,000 төгрөг тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Тухайн багцад ирүүлэх санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас илүү байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх: 2015 он

 

Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 00 минут –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 12 цаг 30 минутад Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын 2 давхар 204 тоот өрөөнд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар 208 тоот өрөө,

Цэрэг, Онцгой байдал хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ /70537060, 88061088/