Ахмадын баяр
Даланзадгад сумын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа Ахмадын баярыг тохиолдуулан хүлээн авч Ахмад, дунд, залуу гурван үеийн уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын үеэр ахмадууд маань одоо ажиллаж байгаа Тамгын газрын хамт олны ажилд амжилт хүсэж олон сайхан дурсамж хүүрнэж, сургаалаа хайрлалаа. Төрөлх говь нутгийнхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Leave a Reply