Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс мотоцикль бүхий өрхийг зам тээврийн осол, ослоос үүдэн учирч болзошгүй бэртэл, гэмтэл, хохиролоос урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад сумын мотоцикль бүхий иргэдэд хамгаалах малгай олгох үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 02-ны өдөр Даланзадгад сумын ЗДТГ-ын гадна талбайд амжилттай болж өндөрлөлөө. Мөн тус үйл ажиллагааны үеэр Өмнөговь аймгийн цагдаагийн газрын албан хаагчид замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн талаар оролцогч иргэдэд мэдээлэл өгч ажилалаа.