10558051654_386e6892b0_b

549312_818216801605287_1391127948559556890_n

Өмнөговь аймгийн Даланзадгад сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу Баруун сайхан, Хан-уул, Далан, Дунд сайхан, Зүүн сайхан, Их уул, Оюут, Цагаан булаг гэсэн 8-н багийн нийт 6484 өрхөд 20376 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог. Хүн амын нягтралаар хамгийн өндөр 2.33 хүн/га сум юм.

Даланзадгад сум нь Өмнөговь аймгийн төвд, Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 580 км замд байрладаг.

Далайн түвшинээс дээш 1470м өргөгдсөн. Говь цөлийн бүсэд багтах бөгөөд Алтайн нурууны үзүүр Говь гурван сайхан уул, Зүүн сайхан уулын бэл Далангийн голд оршдог. Газар хөдлөлийн эрчим 9-10 балл. Сумын нутаг дэвсгэр нь говь буюу хүн амын суурьшлын төв юм.

Цаг агаарын хувьд жилийн 4 улирал нь бусад аймаг, сумдын цаг агаараас харьцангуй дулаан уур амьсгалтай.

  • Жилийн дундаж цаг агаарын температур +3,8
  • Хамгийн дулаан нь 7 сард +35,8 градусс
  • Хамгийн хүйтэн нь 1 сард -33 градусс
  • Жилийн салхины дундаж хурд 3,5 м/с
  • Хүчтэй салхины дээд хурд 35 м/с
  • Хүчтэй салхитай хоногийн тоо олон жилийн дунджаар 27 хоног байх бөгөөд ихэнхдээ баруун хойноос салхилдаг.
  • Жилийн хур тундасны нийлбэр 132,1