2013.05.29
3-р баг Цэцэгжаргал
– Нисэхийн шууд замын зүүн талд ШТС-ын хажууд нарийн гудамжны дэргэд задгай нүхэнд хог дүүрсэн ил задгай нүхэнд хог хаяж замбараагүй бохир байдал үүсээд байна.
2013.05.29
2-р баг Ц.Найгалмаа
– Үерийн хаалт далан байдаггүй. Энэ талаар анхаарч байгаа юм алга. Үүнд их сэтгэл зовинож байгаа талаар…
2013.05.30
А.Эрдэнэбилэг
– Дунд сайхны микро явахгүй байна.
6-р баг Батбилэг
– Нисэх явдаг засмал замын хажуу дахь модны хашилга эвдэж гаргаж байна.
– Дунд сайхны 9-р гудамжинд байдаг дэлгүүр шөнийн 00:00 цагаас хойш архи зарж байна.
70530001 утасаар:
– Оюутын хогны машин явахгүй байна. Цагаан сараас хоош яваагүй.
2013.06.03
Мөнхцэцэг ДС-6А
– Хог ачигдаагүй. Цагаан сараар болон 3-4 сарын үед ачсан. Сардаа авч баймаар байна.
– Телевизийн сувгууд 3 огт гарахгүй байна. Үндэсний сувгууд огт гарахгүй байна.
1-р баг Даваасүрэн
– 10-р гудамжны хадагны тэндэх хэсэг газрыг анзаармаар байна. Аваар гарах нөхцөл бүрдсэн байна. /Өөрөө ирж хэлэв/
2013.06.04
2-р баг Энхээ
– Хашааны нарийн гудамж улам алга болсоор байна. Газрын байцаагчтай болгох талаар уламжилж шийдвэрлэвэл иргэдэд хэрэгтэй байна.
2013.06.05
4-р баг Мөнхцэцэг
ДС-6 гудамжинд хог ачихгүй байна.
2-р баг Отгонбаатар
Газрын өргөдөл өгөөд 3 жил болж байна. Шийдвэрлэхгүй байна.
6-р баг Шоовдор
Их уулын 20-11 Арын хашааны айл 00-ын нүх ухаагүй улмаар маш их бохир байдал бий болж хажууд айлд хүндрэл учруулж байна. Яаралтай шийдвэрлэх шаардлагатай
2013.06.06
7-р баг Оюунцэцэг
Оюут 2-6 тоот газрын маргаан үүсгээд байна.
2013.06.07
3-р баг Алтансүх
-Нийтийн тээврийн пургон машинууд явдаг. Хашааруу шээж бааж архины шил хаяж байна.
-Алтай зочид буудал цонхоороо архи пивоны шил хаяж байна.
7-р баг Энхцэцэг
Хог ачаагүй удаж байна. Заваан байдал үүсгээд байна.
2013.06.10
1-р баг Батсүрэн
Халамж үйлчилгээний сүлжээ байнга байхгүй байх юм ямар учиртай юм.
4-р баг Шинэхүү
Хөгжлийг гэр хорооллоос эхэлмээр байна. Эрүүл мэнд, ахуйн орчинд анхаарч ажиллах шаардлагатай байна.
1-р баг Баатаржав
Хилийн 0131-р ангийн харъяанд өгсөн 50 айлын газар аль багт харъяатайгаа мэдмээр байна. Багийн дарга нар нь нэгэнрүүгээ тэрний энэний гээд байх юм.
5-р баг Хүрэлбаатар
Чулуун хашааны баруун талд шар шороо асгасан машин явах аргагүй болчихсон байгааг яах ёстой вэ.
7-р баг Лувсанцэрэн
Орон нутгийн телевизүүд хүүхдийн хүмүүжилд нөлөөлсөн тохирохгүй кино гаргаж байна.
1-р баг Даваа
БС-10-12 хөрөө ажиллуулаад шөнө, өдөргүй дугаргаад ойр хавийн айлаа унтуулж амраахгүй юм.
2013.06.11
2-р баг Чулуунхүү
Авто замын бордюр сольж байгаатай холбогдуулан гарцыг хэтэрхий бага гаргаад байх юм. Машин зөрж орж гарч болохгүй байна.
2013.06.12
1-р баг Гэрлээ
Гудамж таглаад буучихсан бас нохой нь явуулахгүй юм.
Чулуунцэцэг
Жаал уулын замын гэрэл асахгүй байна.
Туяа
Барс дэлгүүрийн шатаасан хогны үнэр гэрлүү орж ирээд байх юм.
Мягмарсүрэн
– Нисэхрүү явсан засмал зам дээр хурд сааруулагч тавьж өгөөчээ
– Айлууд хашаандаа хогоо шатаагаад байна. Үүнийг шийдвэрлээчээ
– Нисэх явдаг замын хажуугаар байдаг моднуудыг услахгүй байна. Услахдаа сайн услахгүй нэр төдий ус хүргээл хаячих юмаа.
– Их уулын үерийн далан муудаад байна. Үүний сэргээж болдоггүй юмуу.
Бүрнээ
Замын бордюрыг хүмүүс хулгайлаад байна. Энэ чинь дараа та бүхэнд эргээд хэрэг болно шдээ.
2013.06.13
5-р баг Ваанчиг
Ардчилсан намын байр байхгүй байна. Өндөр настан очиж мэдээлэл авах боломжгүй байна. 5-р багийн ажил хоцрогдож байна.
7-р баг Анхбаяр
Замын дагуу бордюр тавгдсанаас болж ус тогтдог бохир орчин үүсээд байна. Замын доогуур ус зайлуулах хоолой тавих боломжтой эсэх..
Гэрлэн дохио ажиллахгүй байна.
2013.06.14
Цолмон
Баруун сайхны микро явагүй байна. Хамаг цаг бараад байх юмаа.
2013.06.17
ДС-6-31 хог ачихгүй байна. 3 долоо хоногийн өмнө хэлсэн ирж ачихгүй байна.
2013.06.18
1-р баг Хандмаа
Халамжийн мэргэжилтнүүд харьцааны соёлгүй, өрөөний утасаа авдаггүй. Талоны олголт олгогдохгүй байна.
6-р баг Ашигбаяр
Хогоо ачихгүй юм. Сар болгон мөнгөө авч байгаа хэрнээ хогоо ачихгүй юмаа.
5-р баг Батбаяр
Зүүн сайхны засмалын уулзварт гарц гаргаж болдоггүй юмуу.
8-р баг Энхжаргал
Түүхий эд авах цэгийн Ченжийн захын хажууд цемент зуураад тоос шороо босгоод эрүүл мэндийн ноцтой зөрчилд хүргэж байна.
2013.06.18
Батаа
Далангын зүлгэн дээгүүр хэсэг бүлэг мотоциклтой хүмүүс яваад зүлэг үгүй болгоод байна. Цагдаа сэргийлэхэд хэлээд хөөгөөд нэмэр байдаггүй. Өдөр болгон шахуу ирж байна.
2013.06.20
3-р баг Нарантуяа
Ажнай талбай дээр үйлчилгээ явуулж байгаа хүмүүс хог новшоо задгай чигээр нь орхиж байна. Даланзадгадын нүүр царай шүү дээ. Тийм царайтай байлгаж болохгүй шүү дээ.
Нарандэлгэр
Аймгийн төв сааданд хог, тамхины иш, сандал дээр суух аргагүй сүлсээ хаяж бохир байна.
Настай хүн, хүүхдүүдээ салхилуулах хүмүүс тэрүүгээр дийлэнх нь л байгаа шдээ.
2013.06.24
Эрдэнэбаян
Улсын бүртгэлийн хэлтэс ажилчид харьцааны соёлгүй хүнд сурталтай, хүний цаг хугацаа алдуулдаг.
2013.06.27
6-р баг Баянмөнх
Банкны орон сууцны байраас зүүн тийш зам дагуу гэрэл асахгүй байна.
2013.06.27
БС-23-8 хог шатаагаад байна.
2013.06.28
6-р баг Наранбумба
ИУ-ын хайрхан дэлгүүр байнга хог шатааж байна.
5-р баг Очирбат
Үерийн далан бариагүй улмаас ус орж ирээд хэцүү байгааг хэлмээр байна.
2013.07.01
7-р баг БС-17-31
Үхсэн нохой их байна.
2013.07.05
2-р баг Ганзориг
– Хайрхан дэлгүүрийн хажууд зам дээр труба тавьцан байна.
– Байшин хороололд байгаа амбаар савыг холдуулаачээ
2013.07.09
3-р баг Отгончимэг
12-р байрны хажууд дэлгүүрийн өргөтгөл хийж байна. Зөвшөөрөлтэй юмуу.
1-р баг Нандинцэцэг
Хог шатааж байгаа айлд арга хэмжээ авч ажиллаасай. Амьдралд маш сөрөг нөлөөтэй байна.
2013.07.15
6-р баг тунгалаг
Үерийн ус тогтоод бохир байдал үүсч байна. Цаашид маш их өвчин, халдвар тархаж болзошгүй.
Даваасүрэн
3 сайхан шинэ хороололд усан сан /гүний худаг/ байгуулах шаардлагатай байна. Ус дэд бүтэц тогтворжоогүй газарт айл буулгасан явдал нь зохимжгүй юм.
Оюут-6 Анхмаа
Удаа дараа гомдол санал өгөөд байхад хог ачихгүй байна. 6 сараас хойш ачисангүй.
ИУ-14 Гонгор
– Үерийн даланг яаралтай барьж сайжруулахгүй бол 2 жил үерт автлаа. Наадам болж байгаа гээд түүний дараа далан барина гэж хойшлуулсан.
– Хашаа дүүрэн шаварыг цэвэрлэж чадахгүй байна.
– Ард түмний мөнгийг ард түмэнд нь зориулаачээ. Замыг их буруу тавьж байна. Үүнээс болж үер явж байна. Цементэн хашилга өндөрлөснөөс болж ус, үерүүд айлруу явуулж байна.
– Уялдаа холбоотой ажилламаар байна.
2013.07.15
Их уулын 1
Жил болгон үерт автаж байна. Үерийн далан бариулах шаардлагатай байна. Багийн хурал дээр шийдэгдсэн гэх юм. Гэвч иргэдэд хүрч байгаа юм алга. Усанд автсаар байна. Үүнийг зурагтаар харуулж нийтэд мэдээлмээр байна.
2013.07.16
Даваасүрэн
4-н сараас хоош олон нийтийн телевизүүд гарахаа больсон. Дунд сайхан, Зүүн сайхан, Баруун сайхан ер нь бүгд гарахаа байсан. Энэ талаар арга хэмжээ авч өгөөчээ.
Цэцэгдэлгэр
Наадмаас өмнө хог ачуулах гээд чадсангүй. Хог маш их замбараагүй байдал үүсгээд байна. Яаралтай ачаад өгөөч.
2013.07.18
Гонгор
Замын хашлагыг өндөрлөсөн үерийн ус урсгаж айлуудруу үерийн ус орж байгаа тул уялдаа холбоогүй ажил явагдаж байна.
Дөлбаяр гэдэг хүн саналыг хүлээж авахгүй байгаа тул хяналт тавьж ажиллана уу.
Саран
– Шөнө хог шатаагаад байдаг боллоо. Харшилтай хүн олон байна. Унтуулахгүй юм. Энэ талаар арга хэмжээ авч өгөөчээ.
– Мод тарьж байгаа хувь хүнд ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Би хашаандаа 3 мод тарьж ургуулж байна. Усны асуудал хэцүү л байна.
2013.07.19
Золжаргал
Жаал уул 3-12 тоотод оршин суух Гамбаа гэдэг хүн байнга хог шатааж байна. Хүүхдийн эрүүл мэнд, бидний эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлж байна.
С.Ренчинхорлоо
– Ажнай талбайд тоглоом тоглуулж байгаа нь бүгд үнэтэй байх юм. Үүнээс болж ядуу айлын хүүхэд очих эрхгүй ч юм шиг байдал үүсч байна. Ядуу айлын хүүхэд тэнд очих эрхгүй болж таарч байгаа юм шиг…
– Тэнд бизнес хийж байгаа хүмүүс хог их тарьж байна. Мөнгө олон нь л чухал байх шиг байгаа юм.
– Хөдөлмөр хамгаалал огт алга. Шаар хагалж байгаа зүүтэй юм нь хүнийг онож байна.
2013.07.23
Түмэн
Иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа хар захын асуудлыг хийдвэрлэж өгөөчээ. Жил бүр хөөгдөж туугдаж байх юм. Бид хор барьж ирээгүй шүү дээ.
Иргэд нь санаачлагатай, төр нь дэмждэг баймаар байна. Жил бүр биднийг дэмжинэ гээд л хэлдэг.
Хар захыг борын талбайд байгуулж болохгүй юу. Байршил маш чухал байдаг шүү дээ.
Саранцэцэг
ИУ-22-03-ын айл үргэлж хог шатааж байна. Эрүүл мэндэд маш их хортой байна.
2013.07.24
Цэцэгмаа
Хог шатаагаад байна. Их уулд хуучин танай орлогч байсан Уянга гээд хүний хашааны эгнээнд 6 нойморт
Ундармаа
ИХ-23-р гудамжинд байнга 00-ыг зохих айлаар нь холдуулж машин хүүхэд явахад тохиромжтой болгож өгнө үү.
2013.07.26
Хандмаа
Хог ачихгүй юм. 04 сараас хойш ачаагүй. Гэрийнхээ зуухыг буулгаж хэдэн тоосго өрж тавьсанаас болж барилгын хог байна гээд ачихгүй юм. Манайд барилга барьж байгаа юм огт байхгүй ээ. Нэн даруй шийдвэрлэж өгөөч.
2013.07.29
Бүдээ
– Оюутын 9-р гудамжинд амьдардаг. Хогоо маш их ил задгай хаяж байна.
– Өөрсдөө хогоо ачаад очихоор өөдөөс доромжлоод байна.
– Хог хаягдлыг болон хогыг эрчимжүүлж ажиллаачээ. Хэдэн сард яаж ачаад байгаа нь мэдэгдэхгүй юм. Ил задгай хог хаягдлыг хяналт гэж юм байх ёстой баймаар юм.